Холливудын алдарт жүжигчин Ричард Гир Берлины олон улсын кинонаадамд залуухан найз бүсгүйнхээ хамт хүрэлцэн иржээ. 67 настай Ричард Гир болон 33-тай Алехандра Сильва Фридланжде нарын дурлалын романы талаар жил хагасын өмнөөс хэвлэлүүд шуугих болсон. "Залуу хос" амрагийн харьцаагаа удаан хугацаанд нууж чадсан. Гир 11 жилийн турш хамт амьдарсан эхнэрээсээ салсаныхаа дараа ч "нялх" амрагаа олны хараанаас далд байлгаж чадсан гээд бод доо. Өнгөрөгч баасан гаригт болсон "Берлинале"-гийн улаан хивсны ёслолд хөтлөлцөн ирсэн Ричард, Алехандра нарын патиарыг гэрэл зурагчид ёстой л залхтал нь авсан гэнэ шүү.