04.29

Улаанбурханаар өвчилсөн 66 иргэний бие хүнд байна

Улаанбурхан өвчний тархалт, дэгдэлт нийслэл болоод орон нутагт нэмэгдсээр байна. Тиймээс иргэн бүрийг өөрсдөө уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг холбогдох газраас анхааруулж байгаа юм.

Энэ сарын эхээр л гэхэд Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт улаан бурхан өвчний 1093 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 236 тохиолдол (22%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдан хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хэвтсэн 66 хүний биеийн байдал хүндэвтэр, 12 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Орон нутагт 250 гаруй иргэн эмчлүүлснээс 100 гаруй нь эмнэлгээс гарчээ.