Эдийн засаг хямралтайгаас ажлын байр хумигдаж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ онд Австрали улсад “Ажиллах ба амрах” хөтөлбөрийн хүрээнд дөрөв хүртэлх сар суралцах, зургаа хүртэлх сар ажиллахад дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа аж.
Мөн Япон улсад ур чадварын дадлага эзэмшүүлэх, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж буй юм байна.
Өнгөрсөн онд тус яам мянга гаруй иргэнийг Япон, БНСУ-д ур чадварын дадлага эзэмшүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэрийн салбарт ажиллуулахаар зуучилжээ.