“Сүү” ХХК хэрэглэгчдээ хохироож буй талаар цахим ертөнцийнхөн бичиж байна. Тодруулбал, "Сүү" ХХК-ийн савласан 1 литрийн хэмжээтэй сүүг нэгэн хэрэглэгч литрийн саванд хийж үзжээ. Гэтэл 1 литрийн сүүнээс 200 грамм дутуу байсан нь батлагджээ. Тэгэхээр хэрэглэгчид бид 1 литрийн сүү авлаа гэдэг ч 800 гармм сүү авдаг байх нь. Түүнээс гадна хэрэглэгчид бид тухайн бүтээгдэхүүний хэмжээ, он сар өдрийг төдийлөн анзаардаггүй нь харагдаж байгаа юм. Хэрэглэгчдийнхээ найдвартай, итгэлтэй түнш хэмээн өөрсдийгөө нэрийддэг “Сүү” компани нь хэрэглэгчдээ ийнхүү хуурч байгаа нь олон хүний бухимдлыг төрүүлж байна.
Д.Анар