Бүсгүйчүүд бид баян царайлаг, мөнгөтэй боловсролтой, болж өгвөл ах дүү цөөтэй гэх мэтээр мөрөөддөг ханхүүг. Тэгээд л тэр эр шууд унаж тустлаа дурлаад л байр машин ,үнэтэй сайхан хувцас, эдлэл авч өгөөд л яг л кино шиг амьдрахыг хүсэцгээх. Гэхдээ амьдрал дээр энэ тийм амархан биелчихдэггүй билээ.
Тэгээд ч амьдрал дээр жинхэнэ аз жаргал гэдэг чамайг ойлгодог, хүндэлдэг, сонсдог, амьдралынхаа төлөө зүтгэдэг тийм л эр жинхэнэ Ханхүү байдгийг мэдрэх. Харин байр сав, хувцас ,машин энэтэр бол үнэндээ дайвар бүтээгдэхүүн төдий л эд байсныг амьдрал бидэнд харуулдаг.
Үнэхээр чамд хайртай бол хөлсний байранд ч насаараа сайхан амьдарч болно.
Үнэхээр чамд хайртай бол үнэтэй бүхнийг авч өгөөгүй ч хамгийн үнэтэй зүйл нь болж чи чадсан бол жаргах л болно бүсгүй минь.
Амьдрал гэдэг ердөө л танаас надаас арчаатай байхыг л шаарддаг гэж би хувьдаа боддог.
Дөрвөн ханатай жижиг гэрт ч дөрвөн өрөө байранд ч арчаатай нь л сайхан амьдардаг. Унах унаагүй хамтдаа хөтлөлцөөд тортой хүнсээ дамжлаад явж байхдаа ч аз жаргалыг чи хүсвэл олж харна.
Хэрэв аз жаргалаа олж харах нүдгүй бол хувийн байшинд хичнээн машин грашиндаа сойгоод ч аль аль нь жаргалыг амсаж цадахгүй ,өлсгөлөн хэвээр л байх нь олонтаа.
Би яагаад дандаа голдуу эмэгтэйчүүдийг л буруутгаж бичээд байдаг вэ ?
Яагаад гэвэл эмэгтэйчүүд бид л өөрсдөө эрчүүдээр хүссэн зүйлээ хийлгэж чадах гайхалтай зэвсгийг атгаад төрсөн улс шүү дээ. Бүсгүйчүүдээс болж дайтаж, бүсгүйчүүдээс болж эрчүүд үхдэг. Тиймээс сайхан амьдралаа бүсгүй минь эр хүнийг зөв залж өөртөө бүтээгээрэй.
Гэртээ ирэхэд нь дандаа инээж угтаж, өглөө бүр үнсээд үлддэг эхнэртэй эр , өдөрт ядаж нэг удаа чамдаа хайртай шүү ,чамаараа бахархдаг шүү гэсэн хайрын зурвас авсан эр хүн чиний хань ганцхан чамайг л чин зүрхнээсээ хайрлах болно.
Нулимс нь ил, тунирхал нь ойр бүсгүй минь аз жаргалаа хүлээх биш,үглэх, уурлах, гомдоход оршдоггүйг ухаараасай.
Өөрийгөө жаахаан өөрчлөөд бүтээгээрэй. Чи бол энэ орчлонгийн хатан хаан юм шүү дээ.
Тийм ээ чи итгээрэй.Жаргах гэж, инээх л гэж бүсгүй минь чи энэ орчлонд төрсөн.Чи инээж, жаргахад л чамайг дагаад хань, үр хүүхэд бүгд жаргалтай болдог, чи тийм их хүчтэй гэдгээ бүү мартаарай. Жаргахын тулд чамаас шалтгаалах их юм бий.
Эцсийн эцэст сонголтыг чи л өөрөө хийсэн. Сонгоод авсан зүйлээ ямар байлгах нь чиний л ухааных тийм үү, тийм ээ. Үнэхээр сайхан амьдармаар байвал нөхрөө биш ,өөрийгөө л өөрчлөөд үзэх хэрэгтэй, тэр нь илүү хялбар.Чамайг дагаад нөхөр, үр хүүхэд чинь ч өөрчлөгддөг юм шүү дээ. Хүссэн сайн сайхнаар чинь.
Тэгээд бас үргэлж ярилц, ам бол ярих гэж заяагдсан. Түүнээс хэрэлдэж, тунихаараа жимийн гүрийх гэж биш. Юу хүсээд яамаар буйгаа хэлж ярихгүй бол тэр далдыг харах шидтэн биш.
Аз жаргал заавал том байшин, гоё машин,их мөнгөнд байдаггүй юм. Тэгж бодвол дэндүү их эндүүрч хайран цаг хугацааг үрэх болно харамсалтайгаар. Тэр том байшин, гоё машин, их мөнгийг хэрэглэж суугаа улс бүгд жаргаж, баясаж инээж буй гэдэг ч эргэлзээтэй шүү дээ.
Өнөөдөр хоосон хонож буй ч ирээдүйдээ итгэлтэй байгаа хос хоёр зүрхэнд хамгийн том аз жаргал, баяр баясал оршдог билээ.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ