02.17

М.Баярмагнай: Бие биедээ эерэг энерги, эрч хүч тараацгаая


“Хордлого тайлах халуун сүү” аяны хүрээнд  “Маск” продакшны жүжигчин, СТА М.Баярмангнай нийслэлийн гудамж, замд үүрэг гүйцэтгэж байгаа Замын цагдаагийн алба хаагчдыг халуун сүүгээр дайлсан байна. Тэрбээр "Хотын маань амьдралд биднээс хамаарахгүй уур бухимдал төрүүлэх зүйлс хангалттай их байхад нэмж бухимдаад яах вэ. Харин ч улам бие биедээ эерэг энерги, эрч хүч бэлэглээд байх хэрэгтэй. Бие биедээ эерэг энерги, эрч хүч тараацгаая"  хэмээжээ.