2013 оноос цусны ялтсан эсийн эмгэгээс үүдсэн элэгний хатуурал өвчний улмаас яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон М.Эрдэнэбилэгийн эмчилгээнд зориулсан “Элэг бүтэн гэр бүл” хандивын тоглолт энэ сарын 19-нд “Монгол Аса цирк”-т болно. Түүний гэр бүл, найз нөхдийнх нь санаачилгаар энэхүү хандивын аяныг өрнүүлээд байгаа аж. Хагалгааны зардалд нийт 85 сая төгрөг шаардлагатай бөгөөд олны хүч, тус дэмээр зардлын 50 хүртэлх хувь нь цугларчээ. Энэхүү хандивын тоглолтод урилгаар МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, С.Ганзориг, Э.Бүрнээбаяр, МУСТА О.Баянмөнх, Б.Оюунбат, Р.Бадралмаа, дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан, жүжигчин Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв, Ц.Энхтайван, “Увертюра” хамтлаг, залуу дуучин Чойжоо, Хүрэлээ, “Бид 4” хамтлаг, амьд хөгжмийн “Lego”, “Rec-On”, “Compass” зэрэг уран бүтээлчид оролцох юм.
Тоглолтын билет 10, 12, 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Hi-Fi” records болон “Orange” records-ийн салбараар худалдаалж байна.