02.17

Самсунг компанийн тэргүүн Ли Жэ Ёнг авлигын хэрэгт холбоотой мэдүүлэг өгчээ

 

Самсунг компани нь давуу байдал олж авах зорилгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн ойрын хүнд хандив өгсөн хэрэгт буруутгагдаад байсан. Бусад хэд хэдэн компанийн удирдлагуудтай хамт тус компанийн тэргүүнийг баривчлах үндэслэл байхгүй гэж өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс үзсэн. Гэвч сүүлийн хэдэн хоногт мөрдөн байцаагчид хэргийг шалгаад шинэ нөхцөл байдал үүссэн хэмээн үзээд байна. Санмсунг компани Пак Гын Хэгийн ойрын хүн болох Чой Суун Силийн эзэмшлийн компанид 3.1 сая ам.долларыг өгсөн хэмээн прокурорууд буруутгаж байгаа аж. Санмсунг компанийн тэргүүн Ли нь өнгөрсөн 12 дугаар сард Парламентын сонсголд мэдээлэл хийсэн. 1 дүгээр сараас эхлэн хэргийн сэжигтэн гэж тооцогдож байгаа. Самсунг корпораци нийтдээ 17.46 сая ам.долларыг хоёр санд хандив болгон өгснөө Парламентын сонсголын үеэр тэрээр хүлээн зөвшөөрсөн ч ямар нэгэн давуу байдал олж авах зорилго агуулаагүй гэж мэдэгдэж байгаа билээ. 2014 онд түүний эцэг Ли Кун Хэ[8] зүрхний шигдээс өвчний улмаас нарс барсан тул тэрээр Самсунг группын Ерөнхийлөгч болоод буй юм.

Эх сурвалж : http://www.bbc.com/news/business-38952744