Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн довтлогч Карим Бензема Аваргуудын лигийн 1/8 шигшээгийн эхний тоглолтод Италийн “Наполи”-гийн хаалганд гоолдсон байна. Түүний баг 3:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ. Энэ гоол франц тоглогчийн хувьд Аваргуудын лигт оруулсан 51 дэх бөмбөг нь болсон аж. Уг үзүүлэлтээрээ Бензема нутаг нэгт Тьерри Анриг ардаа орхин франц тоглогчдын дунд Аваргуудын лигийн шилдэг мэргэн буучаар тодров.