Улсын хэмжээнд шатахууны 43 хоногийн нөөцтэй байна. Тухайлбал, А-80 автобензин 54, АИ-92 автобензин 56, дизель түлш 39, ТС-1 буюу онгоцны түлшний 25 хоногийн нөөц байгаа аж. Манай улс 2013 оноос хойш “Монгол-93” шатахуун нийлүүлэх болсон. Ингэхдээ дотооддоо газрын тосоо олборлож Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт нийлүүлж эргүүлэн шатахуунаа татаж авч байгаа. Өнгөрсөн хугацаанд буюу 2013 онд 60, өнгөрсөн жил 43.8 мянган тн шатахууныг Хөх хотын боловсруулах үйлдвэрээс татаж авсан байна. Харин энэ жилийн хувьд 7.5 сая баррель газрын тос экпортлохоос тал хувийг нь Хөх хот руу нийлүүлж, 58 мянган тн шатахуун авахаар төлөвлөжээ.