Холливудын сайхан бүсгүй Анжелина Жоли нөхөр Брэд Питтээсээ салах талаар зарласнаасаа хойш анх удаа албан ёсны арга хэмжээнд оролцжээ. Жүжигчин бүсгүй хүүхдүүдийнхээ хамт Камбож улсад хүрэлцэн ирж, шинэ киноныхоо нээлтэд оролцсон байна. Тодруулахад, Питт, Жоли хоёр гэр бүлээ цуцлуулсны дараа хүүхдүүдээ хэн нь авах талаар тохиролцоонд саяхан хүрсэн билээ. Хүүхдүүд ээжтэйгээ үлдэх бөгөөд Брэд эргэж тойрч, уулзаж байх эрхтэй болсон юм.