02.22

Анжелина Жоли хүүтэйгээ хамт кино найруулжээ


Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли Камбожийн иргэний дайны өгүүлэх “Камбож охины тэмдэглэл: Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн” уран сайхны киног найруулсан юм. Харин тус бүтээлд хүү нь ч мөн оролцжээ. Жоли энэ талаар "Миний хүү Маддокс Камбож улсын иргэн. Хүү минь эх орондоо их хайртай. Гэхдээ энэ гайхалтай улсын түүх соёл надад их таалагддаг. Би “Камбож охины тэмдэглэл” номыг уншихдаа өнөөдөр бүтээгдэж буй киноныхоо санааг олсон гэхэд болно.  Камбож орны талаар хүүтэйгээ их удаан ярилцсан. Энэ киноны ачаар хүү минь ирээдүйд хэн байхаа шийдсэн. Түүний шийдвэр надад их таалагдсан. Хүү минь найруулагчийн туслахаар ажилласан. Тэр зураг авалтын турш ганц ч удаа ажлаасаа хоцроогүй. Олны хэсэгт тоглож буй жүжигчдийг хариуцан ажилласан. Хүүгээрээ их бахархсан шүү. Тэр найруулагч болохоор шийдсэн.  Гайхалтай олон бүтээл гаргана гэдэгт итгэж байна" хэмээн ярьжээ.