МУСТА Г.Золбоот МУГЖ цолоор энгэрээ мялаахаар болжээ. Тэрбээр МУГЖ цол тэмдгээ энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт 11.00 цагт Төрийн ордноос гардан авах юм байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль гардуулсан. Энэ үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн жүжигчин У.Батбаатар "Гавьяатын буухиаг Г.Золбоот маань үргэлжлүүлээсэй" гэж хүсэж байна хэмээж байсан нь ийнхүү беллээ олж байгаа аж.