Сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Клипперс” багийн холбон тоглогч Крис Пол өнөөдөр “Голден Стэйт” багийн эсрэг талбай дээр гарах зөвшөөрлийг эмчлэгч эмч нараасаа авчээ. Пол өнгөрсөн сард зүүн гарынхаа эрхий хуруунд хагалгаа хийлгэсэн билээ. Эмч нар түүнийг гуравдугаар сарын эхэн хүртэл талбай дээр гаргахгүй хэмээн мэдэгдэж байсан юм.