02.24

Байгалийн гаралтай үс чийгшүүлэх маскууд

 


Таны үс асуудалтай байгаан биш биз? Хуурайшиж гэмтсэн үснээсээ санаа зовж байна уу? Тэгвэл та доорх байгалийн гаралтай чийгшүүлэх маскуудаас өөрт таалагдсанаа сонгон хэрэглэж үзээрэй.

1. Өндөг болон оливын тос. Өндөг гэхээр таньд эвгүй санагдаж байна уу. Гэвч өндөгний шар нь протейнээр баялаг бөгөөд оливын тостой хольж хэрэглэвэл үсэнд сайн чийгшил өгдөг байна.

2. Тараг. Тараг нь бас л протейнээр баялаг бөгөөд үсэнд сайтар чийгшил өгөх бүтээгдэхүүн юм. Мэдээж чихэргүй, жимстэй бус цэвэр тараг хэрэглээрэй.

3. Хулуу болон зөгийн бал. Витаминаар баялаг болох хулууг чийгшүүлэх үйлчилгээтэй зөгийн балтай хольж үсэндээ түрхээрэй. Шүршүүрийн малгай өмсөөд, 15 минут болсны дараа үсээ зайлаарай.

4. Пиво болон банана. Пивыг уухаас илүүтэй үсэндээ хэрэглэнэ гэхээр таньд сонин санагдаж байна уу. Пиво нь байгалийн гаралтай үс ургуулагч болдог ба нарийн ширхэгтэй шингэн үсийг тань өтгөн хөвсгөр болгоно.

5. Алое болон кокос. Та алоег олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд орсон байхыг харж байсан биз ээ. Тэгвэл ургамлаараа байгаа алоег үсэндээ хэрэглээд үзээрэй. Алоений шүүс нь гелэн байдаг бөгөөд түүнийг үснээс гадна нүүрэндээ ч түрхэж болох юм.

6. Халуун тосон эмчилгээ. Тийм ээ, энэ аюултай (хуйх түлж болзошгүй) сонсогдож байж магадгүй юм. Гэхдээ үүнийг болгоомжтой хэрэглэвэл их үр дүнтэй арга юм. Өөрийн сонгосон тосоо (ургамлын, оливийн г.м.) микро зууханд 30 сек халаагаад үсэндээ түрхэнэ. 30 минут болсны дараа үсээ шампуньдаж угаана.

7. Кокосны тос болон зөгийн бал. Энэхүү чийгшүүлэх маскаар гэмтэлтэй үсэндээ goodbye гэж хэлцгээе. Энэ маскыг чийгтэй үсэнд түрхэхэд илүү хялбар бөгөөд сайн үр дүн гаргахын тулд маскаа түрхээд 40 минут орчим болгоорой.

8. Сүү болон зөгийн бал. Протейнээр баялаг сүү болон зөгийн балын маск нь үсийг чийгшүүлж бат бөх болгоод зогсохгүй, үсний үхсэн эд эсийг арилгадаг байна.