02.24

“Тэнгэрийн хунтайж” Ч.Цэнгүүн хотын өнгө үзэмжинд ямар хохирол учруулав


Монгол HD телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг pole dance төрлөөр хичээллэгч Ч.Цэнгүүнийг “Үхэж үл болно” уран сайхны киноны Чингис хааны бага насны дүрд тоглодог гэдгийг үзэгчид төдийлөн мэддэггүй.  Спортын мастер зэрэгтэй ээжийгээ дагаж зургаан настайгаасаа спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн Ч.Цэнгүүн нэлээн сахилгагүй нэгэн бололтой. Тэрбээр pole dance чиглэлийг анх сонирхон хичээллэж байхдаа хотын зарим хэсэгт тодруулбал цирк, их дэлгүүр хавийн замын тэмдэгний шонгуудад бэлтгэл хийдэг байжээ. Тэдгээр нь зориулалтын бус шон учир далийх нь амархан байж. Сонирхлоо хөгжүүлэн ажил болгосон Ч.Цэнгүүн одоо бол тохилог зааланд стандартад нийцсэн төхөөрөмж хэрэглэдэг болсон , мөн тэр үед найзууд нь хүртэл түүний шинэ сонирхлыг ойлгож хүлээж авдаггүй байсан тухай ярьсан байдаг. 
 

Эх сурвалж: zone.mn