Сар шинийн өдрүүдэд орон нутагт автын ослоор 14 хүн амиа алдсан билээ. Тэгвэл Архангай аймгийн Хашаат сум Номгон багийн нутаг дэвсгэрт БГД-16 хороонд суух Э /эр.33н/-ын жолоодож явсан “Nissan Sanny” автомашин онхолдож Налайх дүүргийн харьяат Б /эм.57н/, О /эм.33н/ нар нас баржээ.
Ослын шалтгаан нөхцөл орон нутгийн замд явахдаа хурд хэтрүүлэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад осолдож байна гэдгийг замын цагдаагийн газраас мэдээлж байна.
О.Сайхан
Эх сурвалж: zaluu.com