Багийнхаа тэргүүн тоглогч Лионель Мессигийн дараа жилийн зун дуусах гэрээг сунгахаар "Барселона"-гийн удирдлагууд хичээн зүтгэж байна. "Барса" аргентин тоглогчдоо жилийн 35 сая еврогийн цалин амлахад бэлэн байгаа гэнэ. Месси ч гэсэн бараг төрөлх гэж хэлж болох Барселона хотод үлдэх сонирхолтой байгаа аж. Эхнэр хүүхдүүд нь энэ хотод идээшин дассан тул нэг бол гэрээгээ сунгах, үгүй бол Аргентин руугаа л буцах бодолтой байгаа гэнэ шүү.