Өнөөдөр болох үйл явдлууд
09.40 цагт Хууль сахиулах их сургуулийн Соёлын төвд Хууль зүй дотоод хэргийн салбарын 600 гаруй эмэгтэйчүүд оролцсон "Эмэгтэйчүүд эрхийн манаанд" чуулга уулзалт болно.
10.00 цагт Blue Sky зочид буудалд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын 2016 онд хийсэн ажлаа тайлагнах “Эмэгтэйчүүдийн эрх-Мэдээллийн зах 2017” арга хэмжээ болно.
10.00 цагт Төрийн ордны “А” танхимд "Эмэгтэйчүүд ба улс төр" сэдэвт хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Монголын хөрөнгийн биржид Олон Улсын Санхүүгийн Корпораци, Монголын Хөрөнгийн Бирж, Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих ёслол” болно.
11.00 цагт Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд болно.
11.00 цагт Mongolian Properties компанийн Цирк дэхь салбарт “Нэг тэр бумаараа тэмцье” аяны хүрээнд “Даван туулагчдын дуу хоолой” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11.00 цагт Гандэнтэгчэнлин хийдийн хурлын танхимд зориулсан Насны авшиг, засал ном хурах, Өндөр гэгээний дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын концертын их танхимд Батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлэх “Хатан ижий” арга хэмжээ болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Казак түмний наурызын баярыг тохиолдуулан Казакстан улсын алдарт дуучин Төрэгали Төрэалийн Монголд хийх тоглолтын талаар мэдээлнэ.
11.30 цагт Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгооны асуудлаар мэдээлэл хийнэ.