03.09

Сурагчдын амралт энэ сарын 23-наас эхэлнэ


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 30-ны өдрөөс эхэлнэ. Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн ЕБС-ийн II улирлын амралтыг долоо хоногоор сунгаж нэгдүгээр сарын 30-ны өдрөөс сурагчид хичээлдээ орсон билээ.
 
Энэхүү сунгалттай холбоотойгоор III улирлын амралтын нэг долоо хоногийг хассан байна. Хуваарийн дагуу нийслэлийн сурагчид гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5 хүртэл амрах юм байна. Харин орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 23-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоногийн хугацаанд амрах аж.