Нэгэн хэрэглэгч “Сүү” ХХК-ны “Миний Монголын сүү” нэрийн бүтээгдэхүүн савлагаан дээрх заасан хэмжээндээ хүрэхгүй 800 мл байна хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын цахим хуудсанд гомдлоо бичсэн байна.
Хэрэглэгч гомдлоо зургаар баталгаажуулан цахим хуудсандаа тавьсан бөгөөд зураг дээрээс харахад “Миний Монгол нэрийн сүү 200 граммаар дутуу савлагдсан байсан юм.
Ингээд дээрх зургийг маш олон интернет хэрэглэгчид хуваалцаж үнэн худал эсэхийг тодруулахыг хүссэн коммент үлдээжээ. "Сүү" ХХК энэ талаар "Хүний гар оролцох боломжгүй, 1000 мл-ээр савлах тохиргоотойг хянах самбараас харж болно" хэмээн үйлдвэр дээрээ бичлэг хийн тайлбарлажээ. Харин бид хэрэглэгчдийн гар дээр очсон "Миний Монголын сүү" хэмжээнд хүрч байгаа эсэхийг шалгаж бичлэг хийсэн юм.
“Сүү” ХХК хэрэглэгчидээ мэхэлж илүү ашиг олдог үгүйг бид бичлэгээр баримтжуулан таньд хүргэж байна. Дэлгүүрээс худалдаж авсан сүүг граммын заалттай саванд хийж үзэхэд хөөснөөс доош 910 орчим грамм болж байсан юм.
Өдөрт 30-40 тонн сүү боловсруулдаг, 80 жилийн түүхтэй, "хамгийн найдвартай" гэсэн имижтэй. Хэрэглэгчдийн итгэлийг олж өдөрт хэдэн мянган тонн сүү үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгчдийн нэг бол "Сүү" ХХК яах аргаггүй мөн. Гэтэл сүү нь савласан хэмжээнд хүрэхгүй байгаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг бус уу?
Бид ихэвчлэн савалгаатай бүтээгдэхүүнийг савтай чигээр нь хэрэглэдэг учраас хэмжиж үздэггүй. МХЕГ-т гомдол гаргасан хэрэглэгчийн авсан сүү 200 мл дутсанаар худалдан авагч 440 төгрөгөөр хохирч байна гэсэн үг. Харин дээрх бичлэг дээр гарсан шиг 100 мл дутвал 220 төгрөгөөр хохирч байна гэсэн үг. Монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон сүүний үйлдвэрлэгчид бүгд хэмжээндээ хүрэхгүй сүү худалдаж байгаа юм биш? Энэ асуудалд мэргэжлийн хяналтынхан, албаны хүмүүс анхаарлаа хандуулаасай.