03.10

Кофегаа гоо сайхандаа ашиглацгаая


Кофе нь хүний биеийг эрч хүчээр хангаж, сэргэг болгодогоор зогсохгүй гоо сайханд хүртэл онцгой ач холбогдолтой. Өглөө нь кофегаа чансаны дараа шаарыг нь бүү хаяаараа. Зарим нэгэн химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнээс ч илүү өндөр үр дүнтэй зүйл хийж болно шүү.

1. Гуужуулах

Кофены шаар нь гайхалтай нүүрний гуужуулагч юм. Энэ нь үхэжсэн эд эсийг арилгаж шинэ арьсыг гаргаж ирэхийн зэрэгцээ арьсыг өнгөлөг эрүүл харагдуулна.

    4 цайны халбага кокосын эсвэл оливийн тос
    6  цайны халбага нунтаг кофе (Хэрэглэсэн байсан ч болно)
    Хэдэн дусал essential oil ( Хийсэн ч болно, хийхгүй байсан ч болно)

Бүх орцоо нийлүүлээд агаар нэвтрэхгүй саванд хийж өрөөний температурт хадгална. Хэрэглэхдээ бага зэргийг авж нүүрэндээ түрхэж массажлана. Гуужуулагчаа 2-3 долоо хоног хадгална.

2. Целлюлиттай тэмцэнэ

Целлюлит нэгэнт үүссэн бол арилгахад маш төвөгтэй байдаг ч нунтаг кофенд агуулагдах кофейн нь чулуужиж хатуурсан өөхийг задлан цусны эргэлтийг сайжруулж целлюлитийг багасгана.

3. Гялалзсан торгомог үс

Кофены шаараа ангижруулагчтай хольж хуйхандаа түрхэж хэдэн минутын турш зөөлнөөр гуужуулна.  Бүлээн усаар сайтар зайлна. 7 хоногт 1 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.

4. Үсний өнгийг сэргээнэ

Чансан кофе эсвэл кофены нунтагаар үсээ зайлснаар үсний өнгө борлож, бор өнгөтэй үсний өнгө улам өвөрмөц өнгөтэй болдог байна.

5. Нүүрний маск хийх

Кофе нь антиоксидантаар баялаг учир хөгшрөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй маск юм.

    1 цайны халбага нунтаг кофе
    1 цайны халбага нунтаг какао
    1 цайны халбага элгэн тараг / өөрөө тааруулна/

Бүх орцоо нийлүүлэн сайтар хутгаад цэвэрхэн нүүрэндээ түрхэн 15 минутын дараа бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаана.

Кофе нь үрчлээг багасгаж, арьсыг чаангалдаг бол нунтаг какао нь хөгшрөлтөөс сэргийлэх антиоксидант агуулсан байдаг. Тараг нь арьсыг гуужуулч чийгшүүлэн өнгөлөг болгоно. Хүсвэл бага зэргийн зөгийн бал нэмсэн ч болно.