03.10

”Эдип хаан” эмгэнэлт сонгодог жүжиг тайзнаа


УДЭТ-ын Сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилсээр байна. Энэ удаа Софокл "Эдип хаан" эмгэнэлт сонгодог жүжгийг тоглох юм. Жүжгийн найруулагчаар СТА Ч.Түвшин, зураачаар А.Одонцэцэг, хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Алтанхуяг ажиллажээ.
Жүжигт Фив хотын хаан мөд төрөх хүүгийнхээ хойчийн хувь заяаг урьтаж мэдэхээр нэгэн мэргэн төлөгчид очиж асуухад, "Эцгээ хөнөөж, эхтэйгээ ханилан суух муу заяаны үр төрнө" гэсэн учир хүүг төрмөгц хээр хаяна. Гэтэл тэр хүүг нэгэн малчин олоход нь Коринфийн хаан үрчилж аваад Эдип гэж нэр өгчээ.
Эдип хүү баатар эр болж нэгэн удаа Фив хот руу явахад замд нь таарсан дээрэлхүү өвгөнийг санамсаргүй тохиолдлоор хороон, цааш явтал хамаг амьтныг аюулд унагасан гэгч тэрсүүд амьтан хотын дэргэд бий болсныг мэдээд, түүнийг дарж ялахад Фив хотынхон Эдипийг хаан ширээнд залж, өөд болсон хааныхаа бэлбэсэн хатантай гэрлүүлжээ.
Гол дүрүүдэд
Эдипд: СТА Ц.Цэрэнболд
Иокастад: МУАЖ С.Сарантуяа
Креонтад: СТА Д.Баттөмөр
Тиресийд: МУАЖ П.Цэрэндагва
Мэдээчинд: МУГЖ С.Дамдин
Хоньчин: СТА Ж.Пүрэвдорж
Түшмэл: СТА М.Түвшинхүү
3-р сарын 11,12-нд 18:00 цагт
Онлайн тасалбар: www.easyticket.mn, www.ticket.mn
Үнэгүй хүргэлт: 1900-1800