03.10

Г.Мандахнаран дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдэв


Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос эрэгтэй бөхчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Тэгвэл жин тус бүрийн эхний 20 тамирчныг шалгаруулдаг тус чансаанд Монголын хоёр бөх багтсан байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг-д олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран зургаа, 74 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин П.Өнөрбат 17 дугаар байрт эрэмбэлэгдлээ.