03.10

Тэмкагийнх бүл нэмнэ

"Эмоци" продакшны жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар хошин урлагийн сайхан хосуудын нэг. Хамтдаа уран бүтээлээ туурвиж яваа хос тахиа жилдээ бүл нэмэх аж. Г.Нарансолонго өдгөө хөл хүнд бөгөөд хамтлагийнхаа тоглолтод оролцож, арын албаа ч тун сайн хашиж яваа юм билээ. Урлагийн хосынхоо гэр бүлд уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.