Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл өчигдөр дууссан билээ. Бүртгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч онлайнаар явуулсан бөгөөд шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм. Харин шалгаль энэ сарын 26-нд эхлэх бөгөөд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт шалгалтын комисс ажиллана.
Түүнчлэн уг шалгалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнуудаас гадна гурваас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх боломжтой аж. Ийнхүү багшлах эрх олгох шалгалтад сарын хугацаанд 1500 гаруй багш бүртгүүлжээ.