“Бүрэнхий” киноны од Кристен Стьюарт гадаад төрхийн хувьд эрс өөрчлөлт хийж, үсээ хусуулжээ. Тэрбээр "Today" шоунд оролцохдоо үсээ ямар шалтгааны улмаас өөрчилснөө ярьсан байна. Тодруулбал, 'Underwater' уран сайхны кинонд механик инженерийн дүрд тоглосон учраас дүртэйгээ илүү ойртохын тулд үсээ хусуулсан гэжээ.