Реалити шоуны од Ким Кардашиан нөхөр, реппер Кейни Уэсттэй таагүй харилцаатай байгаагаа гэр бүлийн гишүүдээсээ нуугаагүй гэнэ. Учир нь Кардашианы гэр бүлийн тухай өгүүлэх “Кардашианыхантай хамт” реалити шоуны шинэхэн анги өчигдөр телевизээр цацагджээ. Шоуны үеэр Кардашиан эгч, дүү нартаа “Бидний харилцаа муу байгаа. Би гэр бүлээ авч үлдэхийн тулд бүхнийг хийж байна” гээд уйлсан аж. Шар хэвлэлүүд өнгөрсөн оноос л хосын харилцаа таарамжгүй байгаа хэмээн мэдээлж байсан нь ийнхүү батлагдав бололтой.