Найруулагч Жэймс Кэмерон 2009 онд "Аватар" киноны анхдугаар ангийг гарсны дараахнаас л удахгүй үргэлжлэлийг нь үзэгчдийн хүртээл болгоно хэмээн олонтаа ярьж байсан найруулагч хэлсэн үгэндээ хүрч, зураг авалтандаа орж чадахгүй л байгаа юм. Жэймс Кэмерон хэдхэн сарын өмнө цувралуудын дэлгэцэнд гарах хугацааг зарлаж байсан билээ. "Аватар 2"-ыг 2018 оны арванхоёрдугаар сард, дараа дараагийн ангиудыг 2020, 2022 болон 2023 онд олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ч, харамсалтай нь ээлжит удаагаа хойшлохоор болсон байна.
Гэхдээ нэрт найруулагч үүнийг сүр бадруулаад байхаар асуудал биш гэж үзэж байгаа аж. Учир нь нэрт найруулагч бусад уран бүтээлчдийн адил нэг ангийг хийчихээд дараагийн ангийн зураг авалтанд орохгүй, бүх цувралынхаа зураг авалтыг зэрэг хийгээд явах гэнэ.