03.15

“Манан зүсэгч” кино энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

 “OI Entertainment”-ийн уран бүтээл болох “Манан зүсэгч” уран сайхны кино энэ сарын 17-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Нэрнээсээ эхлээд экшн төрлийн кино гэдэг нь анзаарагдах энэхүү бүтээлд залуусын амьдрал, нийгмийн элдэв асуудал, эрээн барааныг харуулахыг киноны баг зорьжээ. Найруулагч, зураглаач нараас гадна киноны гол дүрүүдэд шинэхэн гавьяат Г.Золбоот тогложээ. Мөн сүүлийн үед дэлгэцийн бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдийг ихээр бүтээж байгаа жүжигчин Г.Алтандуулга, Т.Нямдорж, Р.Сүхболд, Э.Мөнхтөр, Ц.Амартүвшин нар  тоглосон аж.