02.17

Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглов

Энэ сарын 4-ний 16:00 цагт Баянзүрх дүүргийн XI хороо, Богд уулын Төр хурахын аманд түймэр гарсанбайна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн 40 гаруй албан хаагч, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20-иод ажилтан алба хаагчид  түймрийн голомтод 13-ны өдрийг хүртэл ажиллаж, цурманд оруулжээ. Тиймээс “Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа”-ны дарга захирамж гаргаж, ирэх зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл Богд хан ууланд аялж зугаалахыг хориглосон байна.