03.16

Г.Отгонцэцэг АНУ-д монгол дээлээрээ гайхуулж явна


УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Хувьсал” продакшинд хамт харьяалагдаж явсан жүжигчинБ.Одбаяртай  амьдралаа холбож хүүгийн ээж болсон байдаг. Тэрбээр нөхөр хүүхдийнхээ хамтаар Америк оронд амьдарч суугаа. Хэдийгээр уран бүтээлээсээ хэсэг хугацаанд чөлөө авсан ч алс холын нутагт драмын театраа санагалзан суудаг нь түүний үг үйлдлээс тодхон харагддаг. “Хувьсал” продакшнаас гарч УДЭТ-ын хаалгыг татсандаа огтхон ч харамсдаггүй  жүжигчин бүсгүйг үзэгчид “Орхидос”-ын хойд ээж, “Аюултай харилцаа”-н нууц амраг зэрэг эсрэг талын дүрээр нь илүүтэй мэддэг. Сайхан бүсгүйн 21 шинжээс 20 шинж нь надад байгаа хэмээсэн жүжигчин бүсгүй АНУ-ын Конгрессын танхимын өмнө үндэсний дээлээрээ бахархжээ.   

www.zone.mn