Анжелина Жоли Лондоны улс төр, эдийн засгийн сургуульд лекц уншихаар болжээ. Түүний шинэ ажил нь цалингүй бөгөөд ирэх есдүгээр сараас эхлэх гэнэ. Лондоны их сургуулийн зочин профессор Анжелина Жоли нь оюутнуудад лекц уншихаас гадна семинар, олон нийтийн арга хэмжээнд оролцох болон хувийн судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.