03.16

“Үзэсгэлэнт гүнж ба Жонон” кино 3-р сарын 17-нд нээлтээ хийнэ


Ид шидэд ховсдуулсан аймшигт цайзад өрнөх эртний танил үйл явдлуудыг өнөө цагт илүү бодитоор, бүр тодоор кино дэлгэцнээ үзүүлэх гэж байна. 1991 онд бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” Оскарын шагнал хүртээд зогсохгүй 6 төрөлд нэр дэвшиж, Алтан бөмбөрцөг шагнал хүртсэн анхны хүүхэлдэйн кино болсон. Ингэж зэрэг хүртсэн нь хичнээн гайхалтай бүтээл болохоо нотолсон явдал байсан. Түүнчлэн Бродвейн тайзанд мюзикл хэлбэрээр тавигдаж үзэгчдийн таашаалд багтсаар байгаа тус бүтээл уран сайхны кино болон дахин дэлгэцнээ ирлээ.
“Үзэсгэлэнт гүнж ба Жонон” кинонд хараагдсаны улмаас араатан болон хувирсан ханхүү үзэсгэлэнт бүсгүй Бэллтэй учирч, жинхэнэ хайрыг мэдэрч байгаа тухай гардаг. Аавынхаа өмнөөс цайзад хоригдож айдас төрүүлэм дүр төрхтэй Жонон болон бусад илбэдүүлсэн бүхэнтэй Бэлл хамт амьдрах болсноор түүний ганцаардмал амьдралд гэрэл гэгээ татуулах болно.
“Үзэсгэлэнт гүнж ба Жонон” киног шинэлэг, амьд адал явдалтай болгохын тулд мюзикл, дуу хөгжмийн мэдрэмж сайтайгаар дэлхий дахинд танигдсан хүүхэлдэйн киноны агуулгыг сайн ойлгож чадах чадварлаг найруулагч хэрэгтэй гэдэг нь тодорхой.  

 Тиймээс киног найруулахаар болсон Билл Кондоныг яг тохирох хүн гэж кино багийнхан үзсэн. Учир ньGods and Monsters киногоороо Оскарын шагнал хүртэж, Twilight saga: Breaking Dawn цуврал, Mr.Holmes зэрэг төрөл жанp харгалзалгүй түүх агуулгаар нь чадварлаг харуулж чаддаг Билл Кондон найруулагч нь мюзикл киногоор хэнийг ч дагуулдаггүй бөгөөд хүүхэлдэйн кинонд нь маш хайртай нэгэн билээ.    
Тэрээр “Үзэсгэлэнт гүнж ба Жонон хүүхэлдэйн киног уран сайхны кино болгох болсон нь их аз завшаан. Хүмүүс энэ киног үзээд уйддаггүйн шалтгаан бол киноны содон түүх, сайхан аялгуу бас ид шидийн мэт увидастай байдаг. Цаг үеийн хувьд ч бодитой үзүүлж харуулж болохуйц техникийн хүчин зүйл төгс бүрдсэн. Өөрөөр хэлбэл ярьдаг аягыг бодитоор хийж чадахаар болсон” хэмээн өгүүлжээ.