03.18

Утааны эсрэг ээж аавууд өнөөдөр жагсана


Утааны эсрэг ээж аавуудад Хотын захиргаа Цэргийн баяраар цуглаан хийх зөвшөөрөл өгч өнөөдөр жагсаал хийхээр болсон.

Тодруулбал, НЗДТГ-аас Утааны эсрэг ээж аавуудад Цэргийн баяраар буюу өнөөдөр 12.30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрсөн юм. Анх төрийн ёслолын ажиллагаатай давхцаж байна гэсэн шалтгаанаар цуглааныг нь бүртгэхээс татгалзсан хариу анх өгсөн ч сошиал медиа дахь иргэдийн бухимдал, алдаатай албан бичгийг нь тойрсон шүүмжлэлээс болсон уу ямартай ч цуглаан хийхийг нь зөвшөөрсөн юм.

Ингэснээр, Утааны эсрэг ээж аавууд утааг эсэргүүцсэн “Pixel art” буюу үгний хэлбэрт олон хүн орж зогсох арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд 12.30 цагаас ийнхүү зохион байгуулахаар боллоо. “Pixel art” буюу олон хүн нийлж “Утааг арилга!” “Эмнэлэгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж зогсох юм байна. Гурав дахь үг нь англи уриа үг байгаа нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түгээх зорилготой юм байна.