03.20

“Хаадын хаад” лааны тосон баримлын үзэсгэлэн гарч байна


Энэ сарын 17-нд Дорноговь аймгийн  Музей, сургалт, судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд “Хаадын хаад” нэртэй лааны тосон баримлын үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд Их монгол Улсын түүхийг харуулсан, эзэн Чингэс хаан, Бөртэ хатны хөрөг баримал, Зүчи, Өгөөдэй, Цагаадай, Толуй зэрэг түүний дөрвөн баатар хөвгүүн, төрсөн дүү Хавт Хасар, их хааны анд Жамух зэрэг түүхэн хүмүүсийн хөргийг бодитоор  дүрсэлж бүтээсэн байна. Үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд том хүн-3000, хүүхэд 1000 төгрөгөөр сонирхож байгаа аж.