04.30

МОХ-ны удирдлагууд А.Мөнхбат-ыг ”Хар жагсаалт”-ын эхэнд бичигдэх ёстой гэлээ

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат "Улс төрчдийн хар жагсаалт"-ыг гаргаж, УИХ-д сонгогдох эрхгүй эрхмүүдийг олон нийтэд зарлана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Монголын оюутны холбооноос үүний эсрэг мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр "МЗХ дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа томоохон намын төлөөлөл болсон залуусыг сонгосон. Энэ нь тус холбоог  улстөрийн үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй гэдгийг харуулж байгаа юм. Мөн "Улс төрчдийн хар жагсаалт" гаргана гэж ярьж, шоудаж байна. Гэтэл хэн нэгнийг гэм буруутай гэж үзэн олон нийтэд зарлан тунхаглаж, сонгох сонгогдох эрхэнд нь халдаж болохгүй. Тиймээс энэхүү хууль бус үйл ажиллагаанд МОХ оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна" гэсэн юм. Түүнчлэн МОХ-ны удирдлагууд "МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатыг өөрөө "Хар жагсаалт"-ынхаа эхэнд бичигдэх ёстой гэлээ.