Холливуудын хамгийн муу жүжигчдийн жагсаалтыг тэргүүлэх болсоор удсан Линдси Лохан хуучин найз залуу Игорь Тарабасоваас салснаар “урьдын Линдси” хэвээрээ үлдэж чадсан гэдгээ ярьжээ. Хэдийгээр баян өв залгамжлагч хэдий ч Тарабасов жүжигчин эмэгтэйгээр зардлаа төлүүлж санхүүгийн болоод бие сэтгэлийн тун тэнцвэргүй харилцаанд байдаг байсан тухай Линдси Лохан өмнө нь мэдэгдэж байсан юм. Игорь Тарабасов түүнд нэг бус удаа гар хүрч байсныг ч олонд дэлгэсэн байдаг.
Согтууруулах ундаанд дурлаж, шоу цэнгээн хэсч болж бүтэхгүй паянгаараа алдаршаад байсан Лохан өдгөө Сирийн дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулж буй. Туркийн ерөнхийлөгч Эрдоган түүний гэргийтэй Сириэс дүрвэж Туркт байрлаж буй иргэдтэй уулзах зэргээр хүмүүнлэгийн ажил эрхэлж байгаа билээ.
Тэрбээр найз залуугаасаа салснаар “хэвийн” амьдрах боломжтой болсон бөгөөд өмнө нь толгой нь эргэсэн байсан хэмээсэн юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn