03.21

Жүжигчин Отгоо хүүхдийн тасаг тохижуулав


МУСТА Б.Отгонтуяа буюу Отгоо  “Сайхан бүсгүйчүүд” фэйсбүүк группийн залуустай нэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийг тохижуулжээ.
Хүүхдийн тасгийн иж бүрэн засварлах энэхүү сайн үйлсийн аянд “Сайхан бүсгүйчүүд” группын 65 мянган гишүүн гар бие оролцсон бөгөөд долоо хоногийн хугацаанд засвар, үйлчилгээг хийсэн байна. Мөн тус группын 1000 гаруй бүсгүй  8 сая орчим төгрөгийг хүүхдийн тасаг тохижуулах ажилд хандивласан аж.  ГССҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн тохижуулж энэ сарын 20-нд хүлээлгэн өгсөн байна.