Холливудын алдарт хос Райан Рейнольдс, Блейк Лайвли нар хоёр хөөрхөн охины эцэг, эх билээ. 2012 онд нэг гэрт орж байсан залуу хос дахин нэг хүүхэдтэй болохыг туйлын их хүсч байгаа гэнэ. Гэхдээ өөрсдөө тээж, төрүүлэх бус хүүхэд үрчилж авахыг хүсч байгаа аж.
"Рейнольдс, Лайвли хоёр гуравдахь үрийнхээ зулайг үнэрлэхийг хүсч байгаа ч, "сонгодог арга зам"-аар бус, харин орчин цагийн ихээхэн түгээмэл сонголт болсон хүүхэд үрчилж авах замыг сонгож байгаа" хэмээн эх сурвалж сэтгүүлчдэд ярьжээ. Залуус гуравдагч орноос шинэ хүнээ "өлгийдөж" авахаар болсон гэнэ шүү.