03.22

Жэй Ло шинэ амрагийнхаа гэр бүлтэй танилцав

Женнифер Лопесийг саяхнаас бейсболчин Алекс Родригестэй жиг ургуулсан гэх шуугиан гарахад хүмүүс дуучин бүсгүйг хэдэн сарын өмнө реппер Дрейктэй хэсэгхэн хугацаанд сээтэгнэсэнтэй нэгэн адил хэмээн бодоцгоосон нь лавтай. Гэвч энэ удаа асуудал арай гүнзгийрсэн бололтой. Дуучин бүсгүй Алексийн охидтой төдийгүй бусад гэр бүлийн гишүүдтэй нь танилцаад амжсан гэнэ.