Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг 2015 оны 5 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, "Хүний эрхийн өдөрлөг орон нутагт" арга хэмжээг зохион байгуулах тул нутгийн иргэд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, гомдол гаргах боломжтой.
"Хүний эрхийн өдөрлөг орон нутагт" арга хэмжээ Баянхонгор аймгаас эхэлнэ
Хүний эрхийн Үндэсний Комисстой холбоо барихыг хүсвэл Баянхонгор аймаг дахь ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн Б.Содонцэцэгтэй холбогдоно уу.
Утас: 70442422, 70000 222
Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 оны 5 дугаар сарын 17-30-нд Архангай, Хөвсгөл аймагт, 2015 оны 6 дугаар сарын 2-10-нд Говьсүмбэр, Дорноговь, 2015 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймагт тус тус ажиллана.