Боксын спортын ОУХМ, "Рио 2016" зуны олимпын наадмын V байрын шагналт Э.Цэндбаатар бусдад зодуулсны улмаас Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэрэг явдал өнгөрөгч амралтын өдөр буюу Цэргийн баярын шөнө гарчээ. Тодруулбал, боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтаа хангаж байжээ.
Гэвч цэргийн баярын өдөр залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчимд дээрх бэлтгэлийн баазаасаа гарч, хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэх үеэрээ ойролцоо нь байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж нударга зөрүүлжээ. Улмаар хяналтаа алдсан залуус тамирчдыг машинаараа хөөж, ОУХМ Э.Цэндбаатарыг дайрсан төдийгүй нэмж зодсон гэнэ. Боксчин залуу өдгөө нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал тун тааруу, гурсаар хооллож байгаа аж.
Энэхүү хэрэг явдлын талаар Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа "Манай боксын тамирчид Хандгайтад нэгдсэн бэлтгэлд гараад байгаа. Хэрэг гардаг мөч буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө тэд бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар ийм хэрэг тарилаа. Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB паласе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан.
Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтайгаар байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байгаа юм. Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ.
Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн. Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтайгаа байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байгаа юм” хэмээжээ.