“The World Ballet Trial” (Tokyo stage-2) олон улсын балетын тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээний JUNIOR A буюу 10-13 насны ангилалд “Монголын Үндэсний Балет”сургуулийн сурагч Б.Анхзул оролцож, хүрэл медаль хүртжээ. Тэрбээр насныхаа ангилалд Сингапур, Япон, Шанхай, Солонгос зэрэг улсын нийт 36 оролцогчидтой өрсөлдөн ийнхүү гуравдугаар байрт шалгарсан байна.