03.25

Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

Малчид, тээвэрчид, иргэдийн зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр Дорнод Монголын тал нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Гуравдугаар сарын 25-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэсголын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. өдөртөө 2-4 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.