04.30

Оюутнууд хүүхдийг зодож шийтгэхгүй байхыг уриаллаа

Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдөр тохиож байгаа билээ. Тэгвэл энэхүү өдрийг  Хүүхдийг ивээх сан, оюутан залуус болон олон нийтийн хамтаар өдгөө ес дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Тиймдээ ч  өнөөдөр  Боловсорлын их сургууль, Боловсрол судлал сургуулийн нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн нийт 80 гаруй сурагчид хүүхдийг зодож шийтгэхгүй байхын төлөө хүмүүст уриалан Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тухай дуу дуулж, флаш моб бүжиглэлээ.

Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг ивээх сангийн санаачлагаар тэмдэглэж хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн ажлууд зохион байгуулдаг уламжлалтай болжээ. Энэ жил Хүүхдийг ивээх сан “Гэр бүлийн орчинд хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг хуулиар хориглоё”, “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” аяныг зохион байгуулж байна.

Мөн хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аянд 21 аймгийн орон нутгийн телевизүүд, нйислэлийн есөн дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох, эерэг аргаар, үлгэрлэн хүмүүжүүлэх сэдэвт шторкуудыг цацан сурталчилж байгаа ажээ.