“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр 2016 онд “Яг түүн шиг” шоуг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл дэлхийн "од"-дыг нэг тайзнаас харах боломж олгодог тус шоуны хоёрдугаар улирлын шинэ цуврал удахгүй эхлэх гэж байна.
“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирал ирэх сарын 2-нд эхлэх юм. “Боловсрол суваг” телевизээс “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын оролцогчдыг зарлаж байна. Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Ами нар оролцох бол найм дахь оролцогч нууц бөгөөд “нууц эрхэм” хэн болохыг шоуны эхний дугаар дээр зарлах гэнэ.