Сэхүүн салхи” тоглолтоо хийгээд удаагүй зууны манлай дуучин Б.Сарантуяа шинэ цомог гаргахаар дуугаа бичүүлж эхэлжээ. Тэрбээр “”Сэхүүн салхи” тоглолтын дараа амарна гэж бодсон уу. Гэхдээ ажил үйлс сайхан эхэлж байгаа үед таг зогсмооргүй байна. Удахгүй шинэ цомог гаргана” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ. Зууны манлай дуучин энэ удаад “Сэхүүн салхи” тоглолтын эхний хэсэгт багтсан 5-6 дуугаа “Олонхо” хамтлагтай хамтран бичүүлж байгаа аж. Түүний цомгийн ажлыг “Ocean grey” студийнхэн хийж байгаа юм байна.