03.28

Расселл Уэстбрук: Би талбайд гарч, тэмцэлдэж, тоглолтоос таашаал авахыг хүсдэг


"Оклахома Сити Тандер" багийн лидер Расселл Уэстбрүүк амарч, сэргэлт авахын тулд зарим нэгэн тоглолтыг өнждөг асуудлын талаар санал бодлоо хуваалцжээ. "Надад сагсан бөмбөг тоглох таалагддаг, тийм ч учраас би талбайд гарч, тэмцэлдэж, тоглолтоос таашаал авахыг хүсдэг. Би мөч бүрээс таашаал авдаг. Талбайд гарах боломж л гарвал тоглож, сагсан бөмбөг тоглосон мөч, хором бүрээс таашаал авахыг эрмэлздэг. Би ийм л энгийн зарчимтай" хэмээн Уэстбрүүк өгүүлжээ. Мөн Расселл тамирчны замналынхаа туршид амрахын тулд ганц л удаа тоглолт өнжсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.