Попын гүнж Бритни Спирс хувийн амьдралынхаа нууцыг, шинэ сонин, содон мэдээллүүдийг нэг дор дэлгэлгүй, бага, багаар шүтэн бишрэгчдэдээ мэдээлж байгаа. Тэрбээр анх залуу амрагтайгаа амарч буй гэрэл зургаа нийтэд дэлгэсэн бол, харин саяхан хайрттайгаа тэврэлдсэн энгийн даруу гэрэл зургаа Инстаграм хуудсандаа оруулсан байна. Сэм Асгаригийн хайртай бүсгүйгээ тэвэрсэн зургийг үзсэн хүмүүс лайк, магтаалын үгсээр булжээ.